Утаа нэмэгдүүлсэн хүн чинь Н.Алтанхуяг юм биш үү

Утаа нэмэгдүүлсэн хүн чинь Н.Алтанхуяг юм биш үү

Улаанбаатар хотын утааны асуудлыг гамшгийн хэмжээнд хүрснийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүлээн зөвшөөрч, гамшгийн нөхцөлд авах арга хэмжээгээ тодорхойлохоор болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч ч энэ асуудалд анхаарал хандуулж, утааны асуудлыг улиралд нэг удаа авч хэлэлцдэг байх нь утаанаас салахад хамгийн том түлхэц болно гэдгийг сануулсан.

Тэгвэл утаа нэмэгдүүлэхэд хамгийн их гар бие оролцсон хүн чинь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг юм биш үү. Орон нутгийн сонгуультай зэрэгцээд нүүрсний үнийг хямдруулж, шуудайг нь томсгон, түүхий нүүрс худалдаалах цэгүүдийг дүүрэг бүрт шинээр нээсэн нь утаатай тэмцэж байсан Засгийн газрын ажилд сөргөөр нөлөөлсөн гэхэд болно.

Утаагүй зуух, шахмал түлш, цахилгааны хөнгөлөлт, гэрийн дулаалга гээд Засгийн газрын “Цэвэр агаар” сан болон АНУ-ын Мянганы сорилтын “Цэвэр агаар” төслийн хүрээнд хийж байсан кампанит ажилд тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягийн шийдвэр цэг тавьчихсан.

Тиймээс л  утаа нэмэгдүүлэхэд хамгийн их нөлөөлсөн хүнээр Н.Алтанхуягийг тодруулаад байгаа юм.   Үнэндээ Н.Алтанхуягийн “Нийслэлийн нэг өрх өдөрт дунджаар 14 кг нүүрс хэрэглэдэг. Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг 126 мянган өрх өдөрт 1764 тн нүүрс түлнэ. Багануурын уурхай иргэдийн хэрэгцээний энэ нүүрсийг өдөрт 26 вагонд ачуулна. Сард 52 мянга, нүүрсний хэрэгцээтэй зургаан сард тус уурхай иргэдэд зориулж 338 мянган тн нүүрс бэлтгэх бөгөөд иргэд энэ хугацаанд түлшээр тасрахгүйн дээр хямд нүүрс түлэх боломжтой болж байна. Энэ жил түүхий нүүрсийг иргэддээ хямд үнээр хүргэхэд анхаарч байна, ирэх жилээс утаа багасгахад үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана” гэж хэлж байсан нь өнөөдрийн энэ өтгөн утаа бий болохын эхлэл байсныг тухайн үед хэн ч тааварлаагүй биз.

Ийм л хүн өнөөдөр АН-ын дарга болохоор санаархаж, нэр дэвшчихээд явж байна шүү дээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.