Ц.Нямдорж: Ерөнхийлөгчийн сонгуулиар царцааны нүүдэл хийх зорилготой

Ц.Нямдорж: Ерөнхийлөгчийн сонгуулиар царцааны нүүдэл хийх зорилготой

УИХ-ын Хууль зүйн байнгын хороон хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлыг батлах үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хуулийн төслийн хэлэлцүүлгүүдийг хойшлуулах санал гаргасан юм. Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа дөхөж байна. Одоо энэ хуулийг хэлэлцвэл Ерөнхийлөгчийн сонгуулиар царцааны нүүдэл хийх зорилготой гэж тайлбарлан, улстөржүүлэх хүн олон байгаа тул хойшлуулах хэрэгтэй” гэлээ.

Улмаар Ц.Нямдорж гишүүний гаргасан горимын саналыг гишүүд дэмжиж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг хойшлуулсан юм.

Ж.Өөдлөн

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.