Л.Эрхэмбаяр АН-ын даргад нэр дэвшигчдэд сарын цалингаа хувааж хандивлана

Л.Эрхэмбаяр АН-ын даргад нэр дэвшигчдэд сарын цалингаа хувааж хандивлана

АН-ын даргын сонгуульд өрсөлдөх хүмүүсийн нэр тодорсоор байгаа билээ. Ирэх даваа гарагт өрсөлдөгч нарт нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулж өгснөөр намын даргын марафон албан ёсоор эхэлнэ.

Улмаар ирэх оны нэгдүгээр сарын 29-нд АН-ын даргын сонгууль болох учиртай. Одоогоор Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Л.Болд, Л.Гантөмөр, С.Эрдэнэ тэргүүтэй долоон хүн намын даргад өрсөлдөхөөр бүртгүүдээд байгаа билээ.

Тэгвэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нэр дэвшигчдэд сарын цалингаа тэнцүү хуваан хандивлахаа мэдэгджээ. Намын даргын сонгуульд өрсөлдөх хүмүүс 250 саяыг төлөх ёстой гэсэн яриа гарсан. Тэгвэл энэ мөнгөнөөс Л.Эрхэмбаяр дарга бага ч болов хуваалцах нь. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.