Жон Керригийн айлчлал өндөрлөлөө

Жон Керригийн айлчлал өндөрлөлөө

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри өчигдөр манай улсад айлчилсан билээ. Түүний Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөсөн. 


Айлчлалын эхэнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрри нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцан бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцсон.

\

Мөн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрриг хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцжээ. 

Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрри айлчлалынхаа үеэр мөн Монголын залуу манлайлагчдын төлөөлөлтэй уулзалт хийснээс гадна бэсрэг наадам үзэж сонирхсоноор энэ удаагийн айлчлал нь өндөрлөлөө.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.