Б.Бат-Эрдэнэ: Батлан хамгаалахын салбарын гадаад харилцааг байхгүй болгосон

Б.Бат-Эрдэнэ: Батлан хамгаалахын салбарын гадаад харилцааг байхгүй болгосон

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ирэх оны төсөвт урсгал зардал нэлээд нэмэгдсэн байна. Яагаад урсгал зардлыг нэмсэн бол?

 -Зарим салбарт урсгал зардал нэмэгдсэн байна. Энэ нь эмнэлэг, сургууль барихтай холбоотой нэмэгдсэн байх талтай. Нөгөө талаар валютын ханш, монгол мөнгөний үнийн дүнтэй холбоотой гарсан байх. Манай яамны хувьд 364.3 тэрбум төгрөгөөр ирэх оны улсын төсөвт саналаа өгсөн. Улсын төсөв батлагдахдаа  201.8 тэрбум төгрөг болж байна. Эдийн засаг сайн байх буюу 2012 оноос батлах хамгаалах салбар руугаа хөрөнгө оруулалтын бодлого нь муу явж ирсэн. 2014 оноос хойш төрөөс цэргийнхээ хувцасыг улсын төсөвтөө суутгаж чадахаа больсон. Тодорхой хэмжээний бүрдүүлсэн орлогынхоо 70 хувийг нь энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн албан хаагчдад шууд өгдөг. Дараагаар нь цэргийн техник хангамжид зарцуулдаг. Улсын төсөвт батлан хамгааалах салбар руу бага мөнгө хуваарилдаг болжээ. “Чингис”, “Самурай” бонд босгож,  хөрөнгө мөнгөөр халгиж цалгиж  байхдаа энэ салбарыг яагаад орхигдуулсан байна вэ гэж харамсаж байна.

-Батлан хамгаалах салбарын гадаад харилцааны санхүүжилтийг ирэх оны төсөвт тэглэсэн гэсэн үү?

 -Уг нь батлан хамгаалахын салбар Монгол Улсын гадаад харилцааны салбарт чухал үүрэгтэй. Манай яам 32 улстай хамтын ажиллагаатай. Гэтэл манай салбарт гадаад харилцааг ерөөс байхгүй болгосон. Сангийн яаманд бид асуудал тавьж байгаа. Дотоод орлогоо бүрдүүлэх эрх  өгсөн. Бид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байгаа.  Эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөлд бид орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй байна.

Ж.Өөдлөн

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.