Баянзүрх, Сүхбаатар, Баянголд АН яллаа

Баянзүрх, Сүхбаатар, Баянголд АН яллаа

Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн санал хураалт энэ сарын 19-ний өдөр орон даяар явагдсан билээ. Гэсэн ч зарим дүүргийн хороодод ирц бүрдээгүйн улмаас нэмэлт санал хураалт явуулахаар болсон. Тэгвэл хамгийн сүүлд авсан мэдээллээр нийслэлийн гурван гол дүүрэгт буюу Баянзүрх, Сүхбаатар, Баянголд Ардчилсан нам олонхи болсон бол бусад дүүрэгт МАН ялжээ.  Тодруулбал, хоёр мандатын тоогоор Ардчилсан нам Баянзүрх дүүрэгт олонхийг бүрдүүлэхээр боллоо.

Тус дүүрэг нь нийт 41 мандаттай бөгөөд 1, 2, 4, 5, 9 11, 14 19, 21, 22 23, 25, 26, 27, 28 дугаар хороонд буюу нийт 22 мандатыг Ардчилсан намаас нэр дэвшигчид, 19 мандатыг МАН-аас нэр дэвшигчид авсан байна. Улс төрийн намаас авсан урьдчилсан мэдээллээр Баянгол дүүрэгт Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулжээ. Нийт 41 мандаттайгаас 31 мандатыг Ардчилсан намаас нэр дэвшигчид, 10 мандатыг МАН-аас нэр дэвшигчид авсан гэх мэдээлэл байна.

Нийслэлийн Сонгуулийн хорооноос дүүргийн сонгуулийн дүн мэдээг хараахан олон нийтэд танилцуулаагүй байгаа ч улс төрийн намуудаас авсан мэдээллээр Сүхбаатар дүүрэгт Ардчилсан нам олонхи болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг 35 мандаттай бөгөөд 19 мандатыг нь Ардчилсан намаас нэр дэвшигчид, 16 мандатыг МАН-аас нэр дэвшигчид авсан байна.

Сонгинохайрхан дүүрэгт МАН 39 мандатыг авсан бол Ардчилсан намаас нэр дэвшигчид 2 мандатыг авчээ. Хан-Уул дүүргийн 35 мандатын 15-ыг Ардчилсан намаас нэр дэвшигчид 18 мандатыг МАН-аас нэр дэвшигчид, 2 мандатыг бие даагчид авчээ. Чингэлтэй дүүргийн хувьд МАН-аас нэр дэвшигчид 26 суудлыг эзэлсэн бол Ардчилсан намаас нэр дэвшигчид 9 суудал авсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.