Н.Сугар: Ирэх сарын 1-нээс тээврийн хэрэгсэл болгон цахим гэрчилгээтэй болно

Н.Сугар: Ирэх сарын 1-нээс тээврийн хэрэгсэл болгон цахим гэрчилгээтэй болно

Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 28-ны хуралдаанд цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас хөдөлгөөнд оролцуулахгүй гэх асуудал хөндөгдсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Энэ талаар "Нийслэлийн 161 уулзварт цахим гэрчилгээ унших "RFID" төхөөрөмж суурилуулсан. Тиймээс тээврийн хэрэгсэл болгон цахим гэрчилгээтэй болно. Уулзварт суурилуулсан "RFID" төхөөрөмж нь тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг таньж, бүртгэнэ. Өмнө нь хяналтын камер автомашины улсын дугаарыг хянадаг байсан. Харин цахим гэрчилгээ олгосноор тухайн гэрчилгээгээр хянах боломж бүрдэнэ. Ингэснээр өдөрт хэчнээн машин явж байгаа талаарх бодитой тоо гарна. Мөн торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх боломж бүрдэнэ. Цахим гэрчилгээнд тухайн тээврийн хэрэгслийн бүх мэдээллийг агуулна. Мөн зөрчилтэй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд цагдаагийн байгууллага хянаж, шалгах боломж бүрдэнэ. Түүнчлэн жолооч нарын хариуцлага нэмэгдэнэ. 2015 оноос хойш 40 гаруй тэрбум төгрөгийн торгууль төлөгдөөгүй байна. Түүнчлэн нийслэлд зам ашигласны төлбөрийг машинаа хэр их унаснаас нь хамаарч тооцоолдог байхаар зорьж байгаа. Гэхдээ журамд өөрчлөлт оруулж байж хэрэгжих боломжтой" гэлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.