“Луу Хүрд” ХХК-ийн барилгын ажилтнууд барилгаас унажээ

“Луу Хүрд” ХХК-ийн барилгын ажилтнууд барилгаас унажээ

Цагдаагийн байгууллагад “Хан-Уул Дүүрэг 17-р хороо нутаг дэвсгэрт барилгын өргүүр унаж 2 хүн унасан, 1 нь нас барсан гэх” дуудлага 2022.06.23 16:00:25 цагт ирүүлснийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Шалгалтаар тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын гадна фасадны ажил хийж байсан “Луу хүрд” ХХК-ийн 2 ажилтан ХАБЭА-г баримтлаагүйн улмаас ажилтан “Б” эрэгтэй 37 настай, “Э” 35 настай эрэгтэй нар доош унаж “Б” нас барж “Э” 103 аар эмнэлэгт хүргэгдээд байна. Мөн өчигдөр ХУД-т баригдаж буй барилгын ажилтнууд өргөгч кранд дарагдсан бөгөөд тус хэргүүдийг ХУД-ийн цагдаагын 1-р хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.