Леброн Жеймс 31 оноог авч багаа хожилд хөтөллөө

Леброн Жеймс 31 оноог авч багаа хожилд хөтөллөө

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Сакермэнто Кингс багтай тоглож эцсийн мөчид 114-122 харьцаагаар Лейкэрс хожлоо. Улмаар 20 дахь хожлоо байгуулж өрнөд бүсийн 7-р байр руу дэвшлээ. Харин Кингс 16 хожил, 23 хожигдолтой болж өрнөд бүсийн 10-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 31 оноо, 5 самбар, 5 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Тэрбээр есөн тоглолтын наймд нь 30-аас дээш оноог авсан бол Малик Монк 24 оноо, Рассед Уэстбрүүк 19 оноог авчээ. Эсрэг багаас Ди Аарон Фокс 30 оноог авсан бол сэлгээнээс Бади Хийлд 26 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.