Албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо

Албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо

Бүгд Найрамдах Улс тунхагласны 97 жил, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас хоёр хурандаа цолтон төрлөө.

Уг тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Галбадрах нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг тус тус олголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.