Ажиллагаанд оролцсон алба хаагчдад одон, медаль хүртээлээ

Ажиллагаанд оролцсон алба хаагчдад одон, медаль хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 97 дугаар зарлигаар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан ”Хөвсгөл” нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцсон алба хаагчдад төрийн дээд одон медаль олгосныг өнөөдөр гардууллаа.

Шагналыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгсөн юм.

“Цэргийн гавьяаны одон”-оор ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Ганболд, мөн газрын мэргэжилтэн, хошууч Б.Хишигбаатар, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Батчулуун, мөн бригадын Эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжилтэн, ахлах дэслэгч  Н.Хуягбаатар, Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын ахлагч, ахлах ахлагч П.Дэлгэрсайхан, Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Ч.Дэлэгпунцаг, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар ангийн автомашины агрегат засварчин, ахлах ахлагч Ц.Одгэрэл нарыг,

“Цэргийн хүндэт медаль”-аар  ОБЕГ-ын харьяа ОБЕГ-ын Ар тал, санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Эрдэнэбаатар, Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн захирагчийн орлогч, штабын дарга, хошууч Б.Алтан-Очир, мөн ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч жолооч-холбоочин, ахлах ахлагч Х.Цэрэнтогтох, Үндэсний аврах бригадын ахлах мэргэжилтэн, хошууч Г.Батсүх, мөн ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Э.Нэргүйбаатар, мөн ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Д.Отгонбаатар, ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангийн гагнуурчин, ахлах ахлагч М.Ганзориг,мөн ангийн хүнд механизмын жолооч, ахлах ахлагч Д.Мөнхбаяр, мөн ангийн тусгай зориулалтын автомашины жолооч, ахлах ахлагч Б.Эрдэнэжаргал, НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г.Ганзориг нарыг

“Шударга” журам медалиар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, хошууч Д.Отгонболд, мөн газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Цэнд, ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төв 113 дугаар ангийн уламжлалтын их эмч, ахлах дэслэгч Х.Галсанжамц, мөн ангийн ээлжийн ахлах тогооч, ахлагч Э.Эрдэнэбаатар, ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангийн тусгай зориулалтын автомашины хэсгийн дарга, хошууч  Д.Ганбилэг, тусгай зориулалтын автомашины жолооч, ахлагч Б.Батцэнгэл, мөн ангийн шуурхай ажлын автомашины жолооч, ахлагч У.Билгүүн, мөн ангийн тусгай зориулалтын автомашины жолооч, ахлагч Б.Билгүүн, тусгай зориулалтын автомашины жолооч, ахлах ахлагч Э.Буянцогт, ажлын автомашины жолооч, ахлагч Ө.Ганбаяр,  Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч, ахлах дэслэгч З.Гүррагчаа, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн аврагч жолооч-холбоочин, ахлах ахлагч Б.Давгасүрэн нарыг тус тус шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.