Олимпийн аварга Рига багийг хожсон ч хэсгээсээ гарч чадсангүй

Олимпийн аварга Рига багийг хожсон ч хэсгээсээ гарч чадсангүй

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Мексикийн Их дуулгын тэмцээн өнгөрсөн эхэллээ. Тус тэмцээнд манай Улаанбаатар ММС Энержи баг А хэсэгт багтсан бөгөөд Олимпийн Аварга болох Латвийн Рига, ОХУ-ын Руна багуудтай нэг хэсэгт орсон юм.

Манай шигшээ эхний тоглолтоо Латвийн Рига багтай тоглож 21-20 харьцаагаар хожиж шуугиан тарьсан билээ. Тус тоглолт Г.Цэнгүүнбаяр 8 оноо, 6 самбар, Д.Дэлгэрням 6 оноо, 6 самбар, Э.Дөлгөөн 5 оноо, 4 самбар, Э.Цэрэнбаатар 2 оноог авчээ.

Харин хэсгийн сүүлийн тоглолтоо ОХУ-ын Руна тоглож харамсалтай 13-21 харьцаагаар хожигдлоо. Улмаар багууд нэг нэгнийгээ тойроод хожсон бөгөөд оноо тоолоход манай шигшээ нэг оноо дутаж хэсгээс гарах боломжоо алдлаа. Тус тоглолтод Г.Цэнгүүнбаяр 3 оноо, 2 самбар, Д.Дэлгэрням 4 оноо, 3 самбар, Э.Дөлгөөн 3 оноо, 6 самбар, Э.Цэрэнбаатар 3 оноог авчээ

#
Багууд
Тог/Тоо
Хожил
оноо
1. Riga (1) LAT 2 1 42
2. Runa (9) RUS 2 1 35
3. Ulaanbaatar (8) MMC Energy MGL 2 1 34

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.