Коронавирусийн халдвараар 1021 тохиолдол шинээр бүртгэгдэж, 10 хүн нас баржээ

Коронавирусийн халдвараар 1021 тохиолдол шинээр бүртгэгдэж, 10 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 1021 тохиолдол /Улаанбаатарт 690, орон нутагт 331/ илэрч, 41-ээс 60 насны дөрөв, 61-ээс 80 насны дөрөв, 80-аас дээш насны хоёр, нийт 10 хүн /эмэгтэй 6, эрэгтэй 4/ нас баржээ.

Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.

  • Хэвтэн эмчлүүлж буй 15563 хүний
  • 3586 нь хүүхэд,
  • 893 нь жирэмсэн эмэгтэй байна.

Гэрийн хяналтад 44375 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:

  • Хөнгөн 7198
  • Хүндэвтэр 6219
  • Хүнд 1845
  • Нэн хүнд 301 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.