Коронавирусийн халдвараар 3361 тохиолдол шинээр бүртгэгдэж, 13 хүн нас баржээ

Коронавирусийн халдвараар 3361 тохиолдол шинээр бүртгэгдэж, 13 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 3361 тохиолдол /Улаанбаатарт 1540, орон нутагт 1821 / илэрч, 21-ээс 40 насны нэг, 41-ээс 60 насны хоёр, 61-ээс 80 насны ес, 80-аас дээш насны нэг, нийт 13 хүн /эмэгтэй зургаа, эрэгтэй найм/ нас баржээ.

Өнгөрсөн хоногт 5286 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарчээ.

  • Хэвтэн эмчлүүлж буй 22204 хүний
  • 4000 нь хүүхэд,
  • 1363 нь жирэмсэн эмэгтэй байна.

Гэрийн хяналтад 66345 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:

  • Хөнгөн 12702
  • Хүндэвтэр 7004
  • Хүнд 2103
  • Нэн хүнд 395 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.