Өчигдөр 128 жолооч согтуу жолоо барьж, 168 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Өчигдөр 128 жолооч согтуу жолоо барьж, 168 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 22-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1910 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1513, хулгайтай холбоотой 19, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 146, гэмт хэргийн шинжтэй 90 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 128, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 112, хүний биед халдсан 75, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 79, эрүүлжүүлэх байранд хоносон 168, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 51 тохиолдол гарчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.