С.Батцэцэг хүрэл медалийн төлөө маргааш барилдана

С.Батцэцэг хүрэл медалийн төлөө маргааш барилдана
Өнөөдөр манай улсын дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.
 
Токиогийн олимпийн наадмын бөхийн төрлүүдийн хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг медалийн төлөө Нигерийн бөх Обарудудутай барилдаж 7-2 харьцаагаар ялагдлаа. Риогийн олимпийн эхний даваанд энэ хоёр бөх таарахад манай Батцэцэг 1:1-ээр ялж (сүүлийн оноог авсан тул) байв. Харин энэ удаа Нигери бөх С.Батцэцэгийн барилдааныг маш сайн судалсан нь илт байлаа. Барилдаан дөнгөж эхлээд байхад тэрбээр манай хүнийг суйлж унаган хоёр оноо, залгуулан ард нь гараад дахин хоёр оноо авчихав. Онооны харьцаа 4:0. Дараа нь хонгодож хоёр оноо, дэвжээнээс түрж гарган нэг оноо авснаар онооны зөрүү 7:0 болон холдсон юм. Улмаар хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон. 
 
Тэгвэл олимпийн хос медальтан болох эсэхээ шийдэх барилдаанаа маргааш үдээс хойш Кыргызстаны Мээрим Жуманзарова, Азербайжаны Элиз Маналова нарын ялсантай хийнэ.
 
1/8 шигшээ барилдаанаа хийлээ. Түүний өрсөлдөгч нь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, хар багаасаа бөхийн ертөнцөд тодорч эхэлсэн Францын Кумба Ларрок байв. Хоёр жилийн өмнө нь Нур-Султаны дэлхийн аваргад түүнийг ялж байсан бөгөөд хоёр дахь уулзалтад С.Батцэцэг дахин ялж шөвгийн наймд шалгарлаа. Манай бөх 0:3-аар ялагдаж яваад цаг дуусахаас 19 секунтын өмнө мордож 4 оноо авч, тэндээсээ даралтаар хүчтэй өрсөлдөгчөө ялж, 1/4 шигшээд 2019 оны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Ханум Вилиеваг туршлага заан 8:5-аар яллаа.
 
 
 
 
 
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.