Б.Бат-Эрдэнэ: Түргэвчилсэн оношлуурыг заавал лабораториор баталгаажуулан оношлуурын бүртгэлд бүртгэсний дараа импортлон оруулж ирэх шаардлагатай

Б.Бат-Эрдэнэ: Түргэвчилсэн оношлуурыг заавал лабораториор баталгаажуулан оношлуурын бүртгэлд бүртгэсний дараа импортлон оруулж ирэх шаардлагатай
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа түргэвчилсэн оношлуурын талаар оруулжээ. Тэрбээр
 
"Түргэвчилсэн оношлуурыг заавал лабораториор баталгаажуулан оношлуурын бүртгэлд бүртгэсний дараа импортлон оруулж ирэх шаардлагатай‼ 
 
Түргэвчилсэн оношлуурын хяналт шалгалт дууссан бөгөөд Эрүүл Мэндийн Яам болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар -т оношлуурын бүртгэлд бүртгэгдээгүй оношлуур худалдаалахыг хориглох, оношлуурын бүртгэлд бүртгэх, импортын хяналтыг сайжруулах, Эрүүл мэндийн Сайдын "Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам"-д заасан бүртгэлийн бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлсэн тохиолдолд оношлуурыг бүртгэх албан шаардлагыг хүргүүлж байна. 
 
Иргэдэд гар дээрээс баталгаагүй түргэвчилсэн оношлуур авахгүй байхыг анхааруулж байна. Лицензгүй, каргогоор оруулж ирж худалдаалж буй хувь хүмүүс их байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар" хэмээжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.