Б.Бат-Эрдэнэ: Сэв суугаагүй шинэ машин гээд зарсан нь баригдлаа

Б.Бат-Эрдэнэ: Сэв суугаагүй шинэ машин гээд зарсан нь баригдлаа
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа хилээр орж ирж байгаа машины талаарх пост оруулжээ. Тэрбээр
 
"Сэв суугаагүй шинэ машин гээд зарсан нь баригдлаа. Хэрэглэгчийг ингэж төөрөгдүүлж бараагаа зарахгүй ээ. Үнэнээ л хэлээд зараач дээ‼
 
Иймээс л бид төрийн байгууллагуудтай хамтран гаалиар орж ирэхэд нь шалгах боломжийг бий болгосон. Иргэд Монголд явж байгаагүй машин гээд тойрч 1 хараад, 1 унаж үзээд авалгүй эхлээд заавал Ибаримтаар орж шалгаж авч байгаарай. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -т ийм тохиолдолууд байвал баримттай шууд хандаарай. Энэ автомашин дээр гомдол ирсэн. Хохирлыг барагдуулж өгнө. Хэрэглэгчийг хууран мэхлэх, төөрөгдүүдэх замаар худалдаа хийвэл өндөр торгуультай байдаг. 
 
Цаашдаа автомашин засварын газруудыг бүртгэлжүүлж хяналттай болгох хэрэгтэй байна. Хийх ажил мөн ч их байна даа...." хэмээжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.