Ц.Мөнхцэцэг: Архаг хуучгүй, даралт ихэсдэггүй байсан тулдаа эмнэлэгт амжиж ирлээ

Ц.Мөнхцэцэг: Архаг хуучгүй, даралт ихэсдэггүй байсан тулдаа эмнэлэгт амжиж ирлээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг коронавирусийн халдвар авсан талаараа өөрийн цахим хуудастаа бичжээ. Тэрбээр “1-р хавьтагч болсноо мэдээд PCR өгч Ковид эерэг гарсан, хөнгөн бсан тул гэртээ тусгаарлаж эм уугаад 6 дахь хоногтоо хүндэрч түргэнээр эмнэлэгт ирлээ. Вероселл 2 тунтай, эмнэлэгт хүн дүүрэн, өрөөндөө 4 лээ. Улаан бүст байдал хүнд бна. Хөл хөдөлгөөнөө багасгаж хүн бүр болгоомжильё.

Одоо ер нь халуурахгүй хөнгөн хэлбэрээр тусаад, тэгээд хэд хоногоос хүндэрдэг хэлбэр түгээмэл байх шиг байна. Халуурахгүй учраас хүмүүс Ковид биш гэж сэжиглэхгүй явж халдвар тараагаад байна. Би  1-р хавьтагч боллоо гэдгээ мэдэнгүүт шинжилгээ өгч өөрийгөө тусгаарласан.

Ханиахгүй, халуурахгүй, хоолой өвдөхгүй байж байгаад 6 дахь хоног дээр зүрх дэлсэж,  даралт огцом нэмэгдэж 150 хүрч, гэртээ бсаар бсан бол харвалт өгөх байж. Архаг хуучгүй, даралт ихэсдэггүй байсан тулдаа эмнэлэгт амжиж ирлээ. 2 тун Вероселл вакцинтай бсан тулдаа гайгүй гарлаа гэж бодож байна" гэжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.