Коронавирусийн халдвараар 2188 тохиолдол шинээр бүртгэгдэж, 10 хүн нас баржээ

Коронавирусийн халдвараар 2188 тохиолдол шинээр бүртгэгдэж, 10 хүн нас баржээ
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
 
Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 400 хүнээс шинжилгээ авахад 2188 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 76 084 болж буй. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 2181 нь дотоодод бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалсан халдвар долоо байна.
 
Шинээр бүртгэгдсэн халдварын 1498 нь нийслэлд, 684 нь орон нутагт гарчээ. Орон нутагт гарсан халдварыг дэлгэрэнгүй танилцуулбал
 
Увс аймагт 11
Орхон аймагт 45
Хөвсгөл аймагт 31
Завхан аймагт 13
Булган аймагт 16 
Сэлэнгэ аймагт 27
Ховд аймагт 6
Сүхбаатар аймагт 27
Архангай аймагт 49
Дархан аймагт 32
Төв аймагт 63
Хэнтий 41
Дорнод аймагт 3 
Баянхонгор аймагт 173 
Говь-Алтай аймагт 61
Өвөрхангай аймагт 30
Баян-Өлгий аймагт 1
Говьсүмбэр аймагт 9
Дундговь аймагт 45 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт арван хүн эндсэнээр Ковид19-ийн шалтгаант нас баралт 361 болж байна. Хүний эрхийн байгууллага, нас барсан хүмүүсийн ар гэрийн хүсэлтээр цаашид эндэгдлийн талаар дэлгэрэнгүй мэдээллээ өгөхөөс татгалзаж буйгаа ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.
 
Харин 496 хүн эдгэрчээ. Улмаар нийт эдгэрсэн хүний тоо 56 947 боллоо. Одоогоор 5315 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
 
Хөнгөн – 2,760
Хүндэвтэр – 1,810
Хүнд - 638
Маш хүнд – 146 хүн байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.