Улаанбаатар oC

Юта Жазз хожиж цувралыг 3-1 болголоо

Юта Жазз хожиж цувралыг 3-1 болголоо

NBA-ын талбайд эхний шатны цувралын хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Мемфис Гриззлис талбайдаа Юта Жазз багтай цувралын 4 дэх тоглолтоо хийж 120-113 харьцаагаар Жазз хожжээ. Улмаар цувралыг 3-1 харьцаагаар тэргүүлж байгаа бол цувралын тав дахь тоглолт зургадугаар сарын 3-ны өглөө Жаззын талбайд болно.

Тус тоглолтод Донован Митчел 30 оноогоор багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Жордан Кларксон 24 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Жа Морант 23 оноо, 12 дамжуулалт, Жарен Жаксон ЖР, Диллион Брүүкс нар 21 оноог авчээ.

Бусад тоглолтууд

Филадельфи 76 114-122 Вашингтон Уйзардс / 3-1 харьцаагаар Сиксерс тэргүүлж байгаа/

Юта Жазз 120-113 Мемфис Гриззлис /3-1 харьцаагаар Жазз тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.