Голдэн Стэйт Уорриорс эцсийн мөчид өрнөд бүсийг тэргүүлэгч багийг хожлоо

Голдэн Стэйт Уорриорс эцсийн мөчид өрнөд бүсийг тэргүүлэгч багийг хожлоо

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлинй тоглолт Голдэн Стэйт Уорриорс талбайдаа өрнөд бүсийг тэргүүлэх Юта Жазз багтай тоглож эцсийн мөчид 116-119 харьцаагаар Уорриорс хожлоо. Улмаар улирлын 36 дахь хожлоо байгуулж өрнөд бүсийн наймдугаар бичигдэж байгаа бол Жазз 50 хожил, 21 хожигдолтойгоор өрнөд бүсийг тэргүүлэгч хэвээр байна.

Тус тоглолтод Стифэн Көрри 36 оноогоор багаа тэргүүлсэн бол Жордан Пүүл сэлгээнээс 20оноог авчээ. Эсрэг багаас Жордан Кларксон сэлгээнээс 41 оноог авсан бол гарааны тоглогчдоос Богдан Богданович 27 оноог авчээ.

Бусад тоглолтууд

Кливленд Кавалерс 102 : 111 Индиана Пэйсэрс 
Атланта Хаукс 125 : 124 Вашингтон Уйзардс
Мемфис Гриззлис 115 : 110 Нью Орлеан Паликанс
Сан-Антонио Спөрс 146 : 125 Милуоки Багс
Голден Стэйт Уорриорс 119 : 116 Юта Жазз
Портленд Трэйл Блэйзэрс 140 : 129 Хьюстон Рокетс
 




ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.