Жиммигүй Миами Хит багт Брүклин Нетс баг хожигдлоо

Жиммигүй Миами Хит багт Брүклин Нетс баг хожигдлоо

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Миами Хит талбайдаа Брүклин Нетс багтай тоглож эцсийн мөчид 107-109 харьцаагаар Хит хожлоо. Улмаар 29 дэх хожлоо байгуулсан бөгөөд дорнод бүсийн 7-рт эрэмбэлэгдэж байгаа бол Нетс 38 хожил, 19 хожигдолтойгоор дорнод бүсийн 2-рт бичигдэж байна. 

Тус тоглолтод Хитээс Жимми Батлер тоглоогүй бөгөөд Бем Адебаяо 21 оноо, 15 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кендрик Нанн 17 оноо, сэлгээнээс Горан Драгич 18 оноог авчээ. Эсрэг багаас Жеймс Харден тоглоогүй бөгөөд Кари Ирвинг 20 оноо, Кэвин Дурант 4 минут тоглосон ч гэмтээд гарсан бөгөөд тухайн талбайд гарсан хугацаандаа 8 оноо, сэлгээнээс Лэндри Шамит 30 оноог авчээ.

Бусад тоглолтууд

Нью-Йорк Никс 122 : 112 Нью Орлеан Паликанс
Атланта Хаукс 129 : 117 Индиана Пэйсэрс
Майами Хит 109 : 107 Брүклин Нетс
Орландо Межик 110 : 114 Хьюстон Рокетс
Торонто Репторс 112 : 106 Оклахома-Сити Тандер
Шарлотт Хорнетс 109 : 101 Портленд Трэйл Блэйзэрс
Даллас Мавирекс 107 : 121 Сакраменто Кингс
Лос Анжелес Клипперс 124 : 105 Миннесота Тэмбэруолвз

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.