Д.Мөнхтөр: Тавантолгойд шалгалт хийгээд л ажлаасаа чөлөөлөгдлөө

Д.Мөнхтөр: Тавантолгойд шалгалт хийгээд л ажлаасаа чөлөөлөгдлөө
ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд Б.Лхагва гэх хүнийг Засгийн  газрын хуралдаанаар томилсон. Тэгвэл Д.Мөнхтөр нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд тус газрын даргаар томилогдож, ирэх аравдугаар сар хүртэл ажиллах байжээ. 
 
Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнд тэр нэлээд бухимдалтай байсан бөгөөд “Шадар сайдын зөвлөхүүдийн хэлснээр би аравдугаар сард Хэрэглэгчийн хуулийг батлагдах хүртэл ажиллах ёстой байсан. Гэтэл Тавантолгой компанид шалгалт хийж эхэлсэнтэй холбогдуулж, намайг яаран чөлөөллөө гэж хувьдаа хардаж байна” хэмээсэн юм. 
 
ШӨХТГ-аас Тавантолгой компанид өнгөрсөн долоо хоногийн сүүлээр шалгалт хийж эхэлсэн бөгөөд шалгалтын явцад худалдан авахтай холбоотой зөрчил гарах магадлалтай байсан аж. Түүнчлэн тэрбээр "Одоогоор материалуудтай танилцаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.