Халхын голын "Ялалт" хөшөө шөнө гэрэлтдэг болжээ

Халхын голын

Халхын голын дайны ялалтын 80 жилийн ой энэ жил тохиож буй. Энэхүү түүхэн ойн хүрээнд Халхгол сумын төвийг тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг ОХУ-ын буцалтгүй тусламжаар гүйцэтгэж буй юм. Халхгол сумын төдийгүй дорнодчуудын бахархал болсон "Ялалт" хөшөөг энэхүү ойн хүрээнд засч тохижуулан шөнө гэрэлтдэг болгожээ. Халхын голын дайны ялалтын 45 жилийн ойд зориулан 1939 онд хамгийн ширүүн тулалдаан болсон Хамар даваанд босгосон "Ялалт" хөшөө Ази тивд хамгийн томд тооцогддог. Хөшөөний 50 метр өндөрт байрлах баганын нүүрэн талд нь мөр зэрэгцэн зогссон Монгол, Зөвлөлтийн хоёр цэрэг нөгөө талд нь үндэсний хувцастэй монгол эмэгтэйн дүрсийг урласан байдаг. Мөн хөшөөний гол баганын хоёр талд байрлуулсан зэс цутгамал тугнууд дээр байлдаанд оролцсон морин болон явган цэрэг, танкчид, нисгэгчдийн дүр тэр үеийн байлдааны зэвсэг техникийг товойлгон дүрсэлсэн нь энд болсон тулалдааны ялалтын яруу алдрыг тод илэрхийлжээ. Энэхүү хөшөө 54 метр өндөр бөгөөд 33 метр өргөн дан аранжин зэсээр барьж босгожээ.

Халхын голын "Ялалт" хөшөө шөнө гэрэлтдэг болжээ

Халхын голын "Ялалт" хөшөө шөнө гэрэлтдэг болжээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.