Н.Номтойбаяр: Талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь би

Н.Номтойбаяр: Талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь би

АН-аас Г.Батхүү агсны гэнэтийн нас барсан шалтгааны талаар мэдээлэл хийхдээ "Хамгийн сүүлд МАН-ын нэр бүхий гишүүнтэй уулзсан" гэж тодотгосон юм. МАН-ын гэх тэр гишүүн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан Үүнтэй холбогдуулан Н.Номтойбаяр гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Би ѳнгѳрсѳн баасан гаригт Г.Батхүү агсантай 15 минут орчим манай өрөөнд уулзсан нь үнэн. Манай зөвлөх тухайн үед хамт байсан. АН-ынхан өглөө мэдээлэл хийхдээ МАН-ын нэр бүхий гишүүний өрөөнд орсон гэж мэдээлсэн. Тэр нь би. Талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь би. Гэхдээ надтай уулзсанаас хойш хэнтэй уулзсаныг би мэдэхгүй. 

Бид өнгөрсөн парламентад хамт ажиллаж байсны хувьд мөн адилхан авто спорт сонирхдогийн хувьд жаахан ярьж суусан.  

Намайг талийгаачтай уулзчихаад бүлгийн хурал руу 19:18 минутын үед  ороход сэтгүүлчид үүдэнд байсан. Тухайн үед Г.Батхүү агсан жин нэлээд хассан, нүүрний судас нь тодорсон  байдалтай байсан. 2016 оны сонгуулиас хойш бид хоёр таараагүй байсан.  Талийгаач “Ах нь эмчилгээ хийж байгаа гэж хэлсэн. Мөн яарсан байдалтай гадаа хүн хүлээж байгаа гэж  гэж хэлсэн. Би өчигдөр гэрчийн мэдүүлэг ѳгсѳн. Одоо шалгаж байгаа юм билээ. Шалгаж байгаа асуудалд сургаар хандаж болохгүй. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.