Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорино

Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорино

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа. Тэгвэл түүнийг хорих хуулийн хугацаа өчигдөр дууссантай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хуралдаж Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргажээ. 

Эрүүгийн цагдаагийн албанаас түүнийг дөрөвдүгээр сарын 23-нд С.Зориг агсны  амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан саатуулсан юм. Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг эрүүдэн шүүсэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.