М.Энхболдыг чөлөөлөх төсөл өргөн барих уу, өөрөө огцрох уу

М.Энхболдыг чөлөөлөх төсөл өргөн барих уу, өөрөө огцрох уу

УИх-ын даргыг чөлөөлөх хуулийн төсөл батлагдчихлаа. Тодруулбал, УИХ-ын даргыг огцруулах саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргаж, түүнийг нь 40 гишүүн дэмжсэн ч УИх-ын дарга М.Энхболд ажлаа өгөхгүй хэмээн гүрийж, үүнээс үүдэн чуулганы хуралдаан таван долоо хоног завсардсан.

Эцэст нь Монголын УЛсын Ерөнхийлөггч Х.Баттулга УИХ-ын дэгийн тухай болон УИх-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чуулганыг хуралдуулж, хэлэлцүүлэх зөвлөмж гаргасан.

Үүний дагуу УИХ дахь шат шатны хурлаар хэлэлцэн, өнөөдаөр УИХ-ын чуулганы хуралдаанд эцсийн хэлэлцүүлэгт оруулсан.

Ингэснээр УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлдөг хуулийн заалттай болж байгаа бөгөөд үүнийг 2019 оны нэгдүгээр сарын 25-наас хэрэгжүүлэхээр боллоо.

Харин одоо М.Энхболдыг чөлөөлөх хуулийн төсөл өргөн барих уу, өөрөө огцрох хүсэлтээ гаргах уу гэсэн асуулт үлдэж байна.  Батлагдсан хууль ёсоор бол УИХ-ын олонхи гишүүн төсөл өргөн барьснаар хэлэлцэж, чөлөөлөх юм байна. Үүний дагуу Л.Оюун-Эрэднэ гишүүн гарын үсэг цуглуулж байгаа гэнэ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.