Улаанбаатар -9oC

ЖДҮ-чин гишүүд зорилтот бүлэгт хамрагддаг уу?

ЖДҮ-чин  гишүүд зорилтот бүлэгт хамрагддаг уу?

УИХ-ын дөрвөн гишүүнд ангийн нөхөд нь хариуцлага тооцож чадсангүй.  ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ хамгаалаад үлдэж байна.  Ер нь ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн буруу юу, үгүй юм уу гэсэн байдлаар хаацайлаад өнгөрлөө.  Тухайлбал УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан  Б.Батзориг чуулганы танхимд “Энэхүү зээлийг зорилтот бүлгийн хүмүүст олгосон гэж мэдэгдлээ.  Түүний хэлснээр бол ЖДҮ-чин гишүүд эмзэг бүлгийнх болж таарсан. 

УИХ-ын гишүүн Л.Энхболд ББСБ-тай,  Г.Солтан “Монгол шаазан” гэх томоохон компанитай, харин Д.Дамба-Очир Лүн-Очир гэх компанитай, мөн Б.Ундармаа арилжааны банкаас гадна эмнэлэгтэй гээд тэдний хамаарал бүхий компанийг жагсаавал нэлээд урт дараалал гарна.  Тэгэхээр ийм хөрөнгөтэй улс төрчид ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт эмзэг бүлгийнх гэж үнэлэгдэж байгаа гайхалтай юм.  Тэрээр ЖДҮХС-гаас давхардсан тоогоор 900 орчим тэрбум төгрөг олгогдсон байдаг.  Зээлийн эргэн төлөлт маш боломжийн хэмжээнд явж байгаа. 

Яагаад гэхээр зорилтот бүлгүүдэд очдог юм. 200 гаруй аж ахуй нэгжийн төсөл сонгон шалгарсан.  Тодорхой хэмжээнд ажлын байр бий болгож байгаа гэлээ.  Түүний хэлснээр зорилтот бүлэг гэдгийг тодруулъя.  Аливаа нэгэн бүлэгт төрийн бодлогоор зохицуулалт хийгдсэн хүмүүсийг хэлнэ.  Тухайлбал Засгийн газрын тэтгэлэг зөвхөн онц сурсан оюутнуудад олгогдох ёстой. Муу сурсан бол энэ тэтгэлгийг олгохгүй.  Энгийнээр тайлбарлавал ердөө л энэ.

 Тэгэхээр ЖДҮХС-гийн зээлийг 1.5 тэрбум төгрөгийг борлуулалттай жижиг компаниудад олгодог. Гишүүд энэ зарчмыг зөрчин албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрт болон бусдад давуу байдал олгосон гэсэн үг.  Гэсэн ч ангийн нөхөд нь тэднийг буруу хэрэг хийснийх нь төлөө явуулж чадсангүй.   Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Би үүнийг гэмт хэрэг мөн гэж үзэн оруулж ирж байгаа.  Яагаад гэхээр ард нийтийн тэгш байдалд өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж халдсан байна гэсэн юм. Одоогийн байдлаар

ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН ГИШҮҮДИЙН НЭРС:
1. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум төгрөг,
2. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая төгрөг,
3. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум төгрөг,


4. УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая төгрөг,
5. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар буудай” 950 сая төгрөг,
6. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 800 сая төгрөг,
7. УИХ-ын гишүүд Б.Ундармаа “Доктор МЭИК; ХХК 700 сая төгрөг,
8. УИХ-ын гишүүн О.Батнасангийн дүү О.Ганбаатар 950 сая төгрөг,
9. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Довдон овогтой Дэнсмаагийнх нь “Спа цогцолбор” ХХК тус сангаас 700 сая төгрөг,


10. УИХ-ын гишүүн Л.Энхболд өөрийн охин Э.Мандухайн нэр дээр үүсгэн байгуулсан “Мийт экспорт интернэшнл; ХХК-д 2016 онд ЖДҮХС-аас 1,3 тэрбум төгрөг,
11. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Наранхүүнарын дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан “Сингапурхэльткейр сентр ХХК; 2018 оны 8 сард 800 сая төгрөг,
12. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өөрөө 80 хувийг нь эзэмшдэг “Мондем; ХХК-аараа ЖДҮХС-гаас 2018 оны 10-р сард 300 сая төгрөгийн зээлийг тус тус авсан байна.

ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД:
1. Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Хүннү” ХХК 450 сая төгрөг,
2. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК 750 сая төгрөг,
3. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн 30 хувийг эзэмшдэг “Тайшир Өргөө” ХХК, “Агро Технологи Шижирт” ХХК 1.3 тэрбум төгрөг,
4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын “Хос Эрхэс” ХХК 500 сая төгрөг,
5. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын “Гранд степп” ХХК 1.5 тэрбум төгрөг,


6. Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар “Цаст согоот; ХХК 800 сая төгрөг,
7. УБЦТС ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайханы “Баяр плант ХААБ; ХХК; Капиталфактори;, “Эм Эм Жи капитал; (тус бүр 100% эзэмшдэг гэж ХОМ-тээ мэдүүлсэн) гурван компани 2018 онд ЖДҮХС-гаас нийтдээ 3.3 тэрбум төгрөг,
8. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч (2015-07-09-нд тус албанд томилогдсон) Ш.Хонгорзулын “Хосбогд Агро; компани ЖДҮХС-гаас 2018 онд 630 сая төгрөг,


9. “Барилгын хөгжлийн төв; Төрийн өмчит үйлдвэрийн газрын Гүйцэтгэх захирал (эл албанд 2016-09-29-нд томилогдсон) Ц.Амарсанаагийн “Их Улс” компани ЖДҮХС-гаас 2017 онд 680 сая төгрөг,
10. НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал бүхий “Бат ган агро; ХХК ЖДҮХС-аас 2017 онд 500 сая төгрөгийн зээлийг тус тус авсан байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.