Ёс зүйн дэд хорооны “урт настай” хурал өнөөдөр болох уу

Ёс зүйн дэд хорооны “урт настай” хурал өнөөдөр болох уу

Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй залуу гишүүдийн төлөөлөл өнгөрсөн зургадугаар сараас хойш Ёс зүйн дэд хороог хуралдуулах гээд дийлээгүй. Гарын үсэг бүхий шаардах бичиг өргөн бариад ч бараагүй. Тэдний хуралдуулах гээд байсан шалтгаан нь “60 тэрбум”-ын хэрэг байсан. Гэтэл одоо түүн дээр нэмэгдээд ЖДҮХС-тай нэр холбогдсон УИХ, Засгийн газрын гишүүдийн асуудал тус хорооны үүдийг сахиж байгаа.

Гэвч зургаахан гишүүнтэй тус хорооны ирц бүрдэхгүй байна гэсэн шалтгаанаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хүртэл завсардуулсан ч одоог хүртэл хуралдаагүй байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тус хорооны хурал Төрийн ордны Г танхимд 14:00 цагаас товлогджээ. Хэлэлцэх асуудал ч арвин  байгаа даа. Ирцээ бүрдүүлж, хуралдаасай билээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.