С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, эрх баригчдад шаардлага тавина

 С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, эрх баригчдад шаардлага тавина

Өнөөдөр МоАХ байгуулагдсан өдөр. Одоогоос 29 жилийн өмнө МоАХ байгуулагдсанаа зарлан тунхаглаж, анхны цуглаанаа хийж байсан. Түүгээр зогсохгүй тухайн үеийн эрх баригчдад 13 зүйл шаардлага бүхий өргөх бичиг барьж байсан түүхэн өдөр.

Тиймээс энэ өдрийг “Ардчилал, хүний эрхийн өдөр” хэмээн хуульчлан тогтоосон ч МоАХ өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засгийн байдалд дүгнэлт хийснээр энэ өдрийг баяр ёслолын шинжтэй тэмдэглэн өнгөрүүлэхээс татгалзжээ.

Харин С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөн, анхны үүсэл шигээ эрх баригчдад шаардах бичиг хүргүүлэхээр төлөвлөжээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.