У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяа ирэх долоо хоногт шийдэгдэнэ

У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяа ирэх долоо хоногт шийдэгдэнэ

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг тараана, үлдээнэ хэмээн УИХ-ын гишүүдийн санал 2 тэнцүү хуваагдчихаад, хувь заяа нь хашаа ч эргэж магадгүй эгзэгтэй мөч дээр ирчихээд байгаа билээ. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороодоор хэлэлцэх байсан ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшилсон.

Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал ирэх долоо хоногийн мягмар гариг хүртэл хойшиллоо. Мягмар гаригт байнгын хорооны хурлаар хэлэлцэж, дараа нь УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, Засгийн газрын хувь заяаг хааш нь эргүүлэхийг шийдвэрлэнэ.

Эргэн сануулахад, өөрийнх нь тэргүүлсэн Засгийн газрын хувь заяа хаашаа ч эргэж магадгүй энэ торгон мөчид Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх өчигдөр мэдээлэл хийж, “өрөвдүүлэх” тактик ашигласан юм. Тэрбээр “Би 60 тэрбумын хэрэг, газрын наймаатай холбоотой асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өг” гэсэн. Мөн намын даргын хувьд бүлгийн эв нэгдлийг ханган ажиллаж чадаагүйн төлөө бүлгийн дарга Д.Хаянхярвааг ажлаа өг гэх шаардлагыг тавьсан. Манай бүлгийн шударга гишүүд дэмжин, түүний ажлыг нь өгүүлсэн. Мөн Хотын түгжрэлийг багасгаж чадахгүй, сургууль цэцэрлэгийг хугацаанд нь хүлээлгэн өгч чадаагүйн төлөө хотын дарга Су.Батболдоос ажлын хариуцлага шаардсан. Ийм л гурван зүйлийг хүссэнийхээ төлөө Засгийн газраа унагах дээрээ туллаа. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийтээсээ миний талд байхыг хүсч байна” хэмээн хүссэн билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.