Н.Номтайбаяр: Ерөнхий сайд ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн нөлөөнд автсан байна

Н.Номтайбаяр: Ерөнхий сайд ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн нөлөөнд автсан байна

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэргүүтэй зарим гишүүд өнөөдөр төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд ЖДҮХС-г шалгах Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барих болсон талаараа хэвлэлийнхэнд дуулгалаа.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "ЖДҮХС-г шалгах Түр хороо байгуулж байна. Үүнийг тусгай хяналтын дэд хороо дэмжиж, хамтарч ажиллах тогтоолын төсөл оруулсан. Түр хороо аливаа асуудлаар хяналт шалгах бүрэн эрхтэй. Түр хороонд ЖДҮ-чдийг оруулахгүй. Харин УИХ-ын гишүүн миний бие, Ж.Бат-Эрдэнэ, О.Содбилэг, Д.Ганболд, Н.Амарзаяа, А.Ундраа гишүүн байна. АН-аас Б.Пүрэвдорж гишүүнийг оруулах саналаа өгсөн. Хэдийгээр энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа ч гэсэн бидэнд хуульд заасан эрх нь байна" гэлээ. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн нөлөөнд та бүхэн автахгүй гэх баталгаа байна уу. ЗГ-ыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн дунд ЖДҮХС-гаас зээл авсан гурван гишүүн байсан

-Ерөнхий сайд өөрөө нөлөөнд автсан байна. Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар ЖДҮХС-гаас зээл авсан гэх ЗГХЭГ-ын дэд дарга, агентлагийн дарга, дэд сайд нартайгаа л хариуцлагын асуудал яриад байна. Яагаад Я.Содбаатар, Н.Цэрэнбат гэх сайдуудтайгаа хариуцлага ярихгүй байгаа юм бэ. Тэгэхээр Түр хороо санал, дүгнэлт боловсруулах бүрэн эрхтэй. Үүрэгтэй. Үүнийгээ УИХ-д оруулна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага тооцож чадахгүй байна. 

-Хууль хяналтын байгууллага шударга шалгаж чадахгүй байна гэж үзэж байгаа юм уу? 

-Нэг үндэслэл нь мөн. Учир нь сангийн яам шалгаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй болоод байна. Яагаад гэхээр энэ асуудалд Засгийн газрын гишүүд холбогдсон байгаа. Бүлгийн хурал дээр хачирхалтай юмнууд яригдаж байна. ЖДҮ-чин гишүүд "Би авъя гээгүй байхад ав гэж шахсан. Ийм асуудал болох байсан юм бол хэрэггүй авдаг байж" гэх зэргээр ярьж байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.