Д.Тогтохсүрэн: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй

 Д.Тогтохсүрэн: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй

Өнөөдөр МАН-ын бүлэг хуваарийн дагуу хуралдлаа. Хуралдааны дараа “шинэхэн” бүлгийн дарга сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон бүлгийн дотоод уур амьсгалын талаар сэтгүүлчдийн асуултад ийн хариулсан юм.

-Та цаашид бүлгийнхээ эв нэгдлийг хангаж ажиллана гэж хэлсэн. Бүлгийн гишүүдийн эв нэгдлийг хангахад  танд хүндрэл бэрхшээл учирч байна уу. Танай намын дотоод уур амьсгал өнөөдөр ямар байна вэ?

-Бүлгийн хурлаар энэ талаар  сайтар ярилцлаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан  ойрын хугацаанд дахин энэ талаар ярилцъя гэж тохирсон байгаа. Бүлгийн даргын хувьд аль болох бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг хангах, үүсээд байгаа нөхцөл байдалд зөв гарцыг олох чиглэлд анхаарал хандуулж ажиллаж байна.

-Засгийн газрыг огцруулах асуудлаар Д.Хаянхярваа гишүүн гишүүдээс гарын үсэг цуглуулж байгаа талаараа мэдэгдсэн. Уг асуудлаар өнөөдөр бүлгийн хурал дээрээ мэдээлэл өгсөн үү?

-Бүлгийн хурлаар энэ асуудал огт хөндөгдөөгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр УИХ-ын гишүүд Засгийн газраа огцруулах санал цуглуулж байна, тоо нь тэд боллоо гэдэг мэдээлэл  л гарч байгаа. Бидний хувьд өнөөдөр нөхцөл байдал хүнд байгаа үед Засгийн газраа огцруулж эмх замбараагүй байдлыг бий болгох шаардлага байхгүй  байх гэж бодож байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.