Байнгын хороод шинэ сайд, төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Байнгын хороод шинэ сайд, төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Яг одоо гурван байнгын хороо хуралдана. Тодруулбал, Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хуульзүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороод хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ.

Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдад  УИХ-ын гишүүн Ч.Улааныг дэвшүүлэх эсэхийг хэлэлцэна. Харин Хуульзүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороогоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын  тогтоолуудад бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан хуралдахаар боллоо.

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.