АН-ын бүлгийн хуралдаан хойшиллоо

АН-ын бүлгийн хуралдаан хойшиллоо

 

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж тухайн долоо хоногийн байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталдаг билээ. Гэтэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр өглөө зарласан боловч одоо болтол хуралдаагүй байна.

Өөрөөр хэлбэл энэ долоо хоногт  байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхой болоогүй байна. Хэлэлцэх асуудал ийнхүү батлагдаагүй байгаатай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал хойшлогдоод байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж хэлэлцэх  асуудлууд тодорхой болсны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдана.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.