Хүүхдийн байгууллагууд багш нарын ажил хаялтын талаар мэдээлэл хийнэ

Хүүхдийн байгууллагууд багш нарын ажил хаялтын талаар мэдээлэл хийнэ

08.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Гадаад худалдааг хөнгөвчлөх: Гааль болон мэргэжлийн хяналтын байгууллагын үүрэг, оролцоо” олон улсын бага хурал болно. Утас:99096232, 91989890


10.30 цагт БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өөрийн байрандаа Олон удаагийн виз олголт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


10.30 цагт Монголын залуучуудын холбооны “Б” байранд Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөгжил оролцооны үндэсний сүлжээ байгууллагаас багш нарын ажил хаялтын талаар мэдээлэл хийнэ. Утас:99107138, 99015430, 99168685


11.00 цагт ГХЯ-нд “Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”, “Монгол Улсын Соёлын элч нарын анхдугаар чуулга уулзалт”-ын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.


11.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. Утас:89017101, 99990495

17.30 цагт “Blue Sky” зочид буудалд охид эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах чиглэлээр гадаад орнууд, олон улсын байгууллагуудаас Монгол Улсад хандив өргөх арга хэмжээ болно.Утас:99823444


“Монгол ньюс” мэдээллийн төвд


11.00 цагт “Эрс шинэчлэл” хөдөлгөөнөөс “Авилгалын улмаас оффшорт дөнгөлөгдсөн Оюутолгойн нууц баримтууд” сэдвээр мэдээлэл хийнэ.


11.30 цагт “Их цааз их эргэлт” хөдөлгөөнөөс иргэд, ТББ, намууд нэгдэж УИХ-ыг тараах гарын цуглуулах ажиллагааг эхлүүлэх талаар мэдээлэл хийнэ.


12.00 цагт Оюутны зөвшилцөх хөдөлгөөнөөс сургалтын төлбөрийн асуудлаар БСШУСЯ, их дээд сургуулийн удирдлагуудтай зөвшилцөх талаар мэдээлэл хийнэ.


“Үндэсний мэдээллийн төв"-д


11.00 цагт "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас "Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье" сэдвээр мэдээлэл хийнэ.


11.30 цагт Иргэд "Торгуулиар төсвийн орлогоо бүрдүүлдэг төр бидэнд хэрэггүй” сэдвээр мэдээлэл хийнэ.12.00 цагт "Эх нутаг-Иргэдийн хяналт" ТББ-аас Ашигт малтмалын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн талаар мэдээлэл хийнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.