“Үхлийн зам”-ыг ирэх онд шинэчлэн барина

“Үхлийн зам”-ыг ирэх онд шинэчлэн барина

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, Улаанбаатар-Дархан чиглэлийг замыг 2019 оны дөрөвдүгээр сараас хоёр урсгал, дөрвөн эгнээтэй болгож барихаар шийдвэрлэжээ. Ингэхдээ таван гүйцэтгэгчээр,  таван хэсэг ажил эхлүүлж богино хугацаанд барьж байгуулахаар тогтоол гаргав.


Баяр ёслол, зуны дэлгэр цагт 12 мянга гаруй автомашин зорчдог хамгийн их ачаалалтай, олон улсын шинж чанартай энэ автозам дээр олон арван хүний амь нас эндэж буйд цэг тавихаар Засгийн газар ажиллаж эхэллээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.