Багш, эмч, сувилагчдын цалинг ирэх сараас 8 хувиар нэмнэ

Багш, эмч, сувилагчдын цалинг ирэх сараас 8 хувиар нэмнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалин нэмэх шийдвэр гаргажээ. Энэ талаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Сайд С.Чинзориг  "Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэрийг дөнгөж сая Засгийн газраас гаргалаа. Ингэхдээ улс төрийн албан тушаалтан болон шүүгч, прокурорын цалинг нэмэгдүүлэхгүй байхаар тогтсон. Эхний ээлжинд багш, эмч нар болон тэдэнтэй дүйцэхүйц албан тушаалтан, тэдгээрээс доогуур цалинтай ажилтнуудын цалинг найман хувиар нэмэгдүүлж байгаа. Уг шийдвэр ирэх сарын 1-нээс хэрэгжинэ.

Мөн төрийн албан хаагчдын ангилал зэрэглэлийг боловсронгуй болгохоор ЭМЯ, БСШУСЯ-тай хамтран ажлын байрны үнэлгээ судалгааг хийж дуусгалаа. Судалгаагаар бага ангийн болон цэцэрлэгийн багш нар хамгийн их ур чадвар шаардсан ачаалал өндөртэй ажлын байр болох нь тогтоогдсон.

Тиймээс уг судалгааг үндэслэж үндсэн цалинг найман хувиар нэмэгдүүлэхээс гадна бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын ажлын байрны зэрэглэлийг нэг шат, сувилагч нарын ажлын байрны зэрэглэлийг 1-2 шат ахиулах шийдвэр гаргалаа. Ингэснээр есдүгээр сарын 1-нээс эхлэн бага ангийн болон цэцэрлэгийн багшийн цалин 12.3 хувиар, сувилагч нарын цалин 20-30 хувиар нэмэгдэх боломжтой болж байна. 

Соёл урлагийн салбарт ажиллагсдын цалин төрийн албанд ажиллагсдын дундаж цалингаас 12.5 хувиар доогуур явж ирсэн. Тиймээс зарим арга хэмжээг авсны үндсэн дээр энэ салбарт ажиллагсдын цалин 14-30 хувиар нэмэгдэх болж байгаа

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.