“60 тэрбум”-ын асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд ямар тайлбар өгөв

“60 тэрбум”-ын асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд ямар тайлбар өгөв

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдод “60 тэрбум”-ын асуудлаар шаардлага хүргүүлсэн талаар би өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тэрбэр УИХ-ын даргаас дээрх шаардлагынхаа хариуг өчигдөр авчээ.

Шаардагын хариуд М.Энхболд, "Улсын Ерөнхий прокурорын газраас 2017 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хянаад гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаах шийдвэр гаргасан. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлэгдсэн.

МАН сонгуульд дээрх хөрөнгийн эх үүсвэр ашиглан оролцсон эсэх асуудлаар нийгэмд үүсээд байгаа эргэлзээнд цэг тавих шаардлага бий болоод байна. НПГ-аас хэрэг бүртгэлтийн хэргийг сэргээн мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулж байгаа юм байна. Уг асуудлыг хууль хяналтын байгууллага эцэслэн, нэг мөр шийдвэрлэнэ гэж найдаж байна.

Энэ асуудалд МАН болон миний нэр хүндийг холбон олон нийтийн дунд буруу ташаа ойлголт үүсч байгаа явдалд харамсч байгаа талаар МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд тайлбар хүргүүлсэнийг хавсарган хүргүүлэв" гэжээ. 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.