Сайд асан З.Баянсэлэнгийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

Сайд асан З.Баянсэлэнгийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

 УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, орон сууцжуулах хөтөлббөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэмээн буруутгаж, хуулийн байгууллагууд шалгаж байсан билээ. Тэгвэл түүнийг буруутай эсэхийг шүүх хурал өнгөрсөн баасан гарагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл шүүх хурал дуусаагүй байна.

Өчигдөр шүүх хуралд тухайн үед сайдаар ажиллаж байсан хүмүүс ирж гэрчийн мэдүүлэг өгчээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Сангийн сайд асан С.Баярцогт, ТОСК-ийн захирал асан А.Гантулга, ЗГХЭГ-ын тэргүүн дэр даргаар ажиллаж байсан Ш.Солонго, “Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөр зэрэг хүмүүс гэрчийн мэдүүлэг өгчээ. Шүүх хуралдаан одоо ч үргэлжилж байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.