Д.Эрдэнэбат: Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой

Д.Эрдэнэбат: Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой

Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, яг одоо мэдээлэл хийж байна. Тэд өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн асуудалтай холбоотойгоор Засгийн газартай хариуцлага тооцож, Засгийн газрыг огцруулахыг хүслээ.

Ийнхүү УИХ дахт АН-ын бүлгийнхэн “Төрийн дээд албаны алба хашиж байгаа хүмүүс ажлын байрандаа архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн тохиолдол байж боломгүй зүйл.

Мөн галт тэрэг замаасаа гарч  онхолдсон тохиолдол урьд нь төмөр замын түүхэн гарч байгаагүй. Гэтэл үүнийгээ байгалийн дийлдэгдэшгүй хүчин зүйл хэмээн өөрсдийгөө өмгөөлж байгаа нь харамсалтай байна. Үүний цаана 88 хүн хүнд хөнгөн байдлаар бэртэж, хоёр хүний биеийн байдал маш муу байгаа гэсэн. Энэ бүхний хариуцлагыг хэн үүрэх вэ. Хариуцлага гээч зүйлийг хэзээ ч орхигдуулж болохгүй. Гэтэл эрх баригч нам хариуцлагын тогтолцоог орхигдуулснаас төмөр зам гэх айл өнөөдрийн ийм байдалд хүрээд байна.

Нөгөөтэйгүүр төрийн өндөр дээд албан тушаалыг наймаалцдагаас төрийн албаныхны хариуцлага, ёс суртахуун, улстөрийн соёл гээч зүйл ор мөргүй алга болчихоод байна.

Тиймээс энэ бүхний хариуцлагыг Засгийн газар өөрөө хүлээх учиртай. Ганц сайдын асуудлаар хаацайлж өнгөрүүлж болохгүй. Тиймээс Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ тар. Учир нь Засгийн газрыг УИХ томилдог” хэмээн байр сууриа илэрхийллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.