Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг дахин нэг сар хорино

Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг дахин нэг сар хорино

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Оюутолгойн гэрээ болон бусад дагалдах гэрээтэй холбоотойгоор шалгагдаж байгаа Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарын асуудлыг хэлэлцээд, үргэжлүүлэн хорихоор боллоо.

Прокурорын газраас С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих санаыг өчигдөр шүүхийн байгууллагад хүргүүлсэн. Тэднийг “Оюутолгойн гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх үндэслэлээр  Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг  яллагдагчаар татаж,  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус бүр нэг сар цагдан хориод байсан юм. Тэднийг цагдан хорих хугацаа дуусч байгаатай холбогдуулан цаашид хэрхэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр болж, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг үргэлжлүүлэн нэг сар хорихоор боллоо.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.