Чуулганы хуралдааныг түр завсарлуулж, С.Зориг агсанд хүндэтгэл үзүүлэхийг хүслээ

Чуулганы хуралдааныг түр завсарлуулж, С.Зориг агсанд хүндэтгэл үзүүлэхийг хүслээ

Өнөөдөр дөрөвдүгээр сарын 20-ны өдөр буюу С.Зориг агсны төрсөн өдөр. Монголчууд энэ өдөр энэ эрхэм хүнийг хүндэтгэн, түүний хөшөөнд цэцэг өргөдөг уламжлал тогтоод олон жил болж байна.

Үүнтэй холбогдуулан чуулганы танхимд Л.Болд “Энэ өдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлдэг ч түүнийг ардчиллын алтан хараацай гэдгээр нь ардчилсан намынх гэж хардаг хүмүүс байх шиг. Би энэ байдалд үнэхээр их эмзэглэдэг. Өнөөдөр УИХ-ын гишүүд нам харгалзахгүй чуулганыг хуралдааныг түр завсарлуулаад, очиж хүндэтгэл үзүүлмээр байна” хэмээн хүслээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.