Эпилепс буюу уналт, таталтын өвчинтэй тэмцэх олон улсын өдрийг угтаж өдөрлөг хийлээ

Эпилепс буюу уналт, таталтын өвчинтэй тэмцэх олон улсын өдрийг угтаж өдөрлөг хийлээ

Олон улсын Эпилепсийн өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар Монголын Неврологи нийгэмлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо хамтран ерөнхий боловролын сургуулийн сурагчдад эпилепс буюу уналт таталтын өвчтэй найз нөхдийнхөө талаар илүү мэдэж ойлгох, эерэгээр хандахад дөхөм болгох өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

Монголд эпилепсийн нийгэмлэг 2002 онд мэдрэлийн эмч нарын санаачлагаар байгуулагдсан бөгөөд уналт, таталтын үеийн эмнэлгийн тусламжийг сайжруулах, судалгаа явуулах, оношилгоо, эмчилгээний стандарт боловсруулах, уналтын эсрэг зарим эмийг эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлэх, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд оруулахад санал, санаачлага гаргаснаас гадна, эрүүл мэндийн тусламжийг сайжруулах бодлогын чанартай үйл ажиллагаанд ЭМС-ын яамтай хамтран ажиллаж иржээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.