Чуулганы өнөөдрийн хуралдаан ширүүхэн болж байна

Чуулганы өнөөдрийн хуралдаан ширүүхэн болж байна

Ардчилсан намын гишүүд чуулганы танхимд “МАН-ынхныг олонхи болчихоод аливаа шийдвэр гаргахдаа ямар ч үндэслэлгүй, судалгаанд суурилахгүй, хөнгөн хуумгай хандаж байна. Үүний горыг энгийн иргэд амсч байна. Эргэж буцсан, хариуцлагагүй байдлаа засах ёстой. Мөн хөдөлмөрлөж байгаа хүмүүсээс нь өндөр татвар авч, тэр мөнгөөрөөрөө халамжийг хавтгайруулж байна. Ингэснээр ажилгүйдлыг хөхиүлэн дэмжлээ” гэх шүүмжүүдийг эрх баригчдад хандан тавилаа.

Харин МАН-ынхан хариуд нь “Та нар  эрх барьж байхдаа юу хийсэн бэ. Олон нийтэд жагсаал хийх эрх байгаа ч, та нар тэднийг уриалан дуудах эрхгүй” гэхчлэн нам намаараа талцан муудалцаж байна.

Яг үүнтэй зэрэгцэн Ардчилсан намынхан болон жирийн иргэд ордны гадаа жагсаал өрнүүлж байгаа юм.

Чуулган дөнгөж сая завсарласан ба үдээс хойш эргэн хуралдах ёстой. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.