Д.Сумъяабазар сайд Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Д.Сумъяабазар сайд Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2018 онд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг гэрээ нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилготой бөгөөд улирал тутамд дүгнэж байхаар сайд чиглэл гаргаад байгаа юм. Энэ  гэрээг байгуулснаар Засаг дарга нартай хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг нь үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлнэ.

Д.Сумъяабазар сайд ажлаа авсан цагаасаа сахилга хариуцлагыг бүх шатанд чангатган, сайжруулах хүрээнд ажиллаж буй юм. “Ингэснээр  иргэддээ хүнд суртал, чирэгдэлгүй үйлчилдэг, иргэдээ сонсдог, асуудлыг нь богино хугацаанд шийдвэрлэж хариу өгдөг чадвартай болгох зорилготой” гэлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.