С.Эрдэнэ: У.Хүрэлсүхийн ЗГ-ын хийсэн 32 ажлын 20 гаруйг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар хийсэн

С.Эрдэнэ: У.Хүрэлсүхийн ЗГ-ын хийсэн 32 ажлын 20 гаруйг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар хийсэн

Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа тайлагнаад хэдхэн хонож байгаа билээ. Тэдний хисэн мэдээлэлтэй холбоотойгоор өнөөдөр АН мэдээлэл хийлээ. Тэд сөрөг хүчний хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийсэн ажлыг шүүмжлэв. Ардчилсан намын дарга С.Эрдэнийн хэлж буйгаар “У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн 100 хоногт 32 ажил хийсэн хэмээн тайлагналаа. Тэдний хийсэн ажлын 70 гаруй хувь нь Эрдэнэбатын Засгийн газрын эхлүүлсэн ажил. Тэд төгсгөлийг хийсэн ч юм, ямар нэг байдлаар оролцсон төдийхнөө өөрсдөө хийсэн мэтээр олон нийтэд мэдээлж байна. Түүнчлэн Засгийн газрын 100 хоногоо сүржин даржин тэмдэглэн өнгөрүүлж байна  хэмээн мэдэгдлээ.

Тухайлбал, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтнийг илрүүлсэн гэж хийсэн ажилдаа оруулчихсан байна. Энэ бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажил биш. Харин Монголын хуулийн байгууллагын хийх ажил. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед энэ асуудал шийдэгдсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газрын ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарлана гэж 100 хоносон ч зарласангүй. Хэрвээ захиалагчийг зарласан бол Ц.Нямдорж хэлсэн амандаа хүрэх байсан юм. Сүржин мэдэгдэл хийдэг даржин гүйцэтгэлтэй байдал байдлаа болих хэрэгтэй. Ц.Нямдорж гэдэг хүн Хууль зүйн сайдаар таван удаа ажиллалаа. С.Зориг агсны хэргийн нарийн учгийг энэ хүн мэдэхийн дээдээр мэдэх учиртай гэлээ.

Чингис бондын өрийг дарсан гэж сүржин  зарласан мөртлөө евро бондын 680 сая долларын өрийг дарсанаа  олон нийтэд мэдэгдээгүй. Евро бондын өрийг Сү.Батболдын Засгийн газрын үед авсан. Энэ 680 сая долларыг ямар бүтээн байгуулалтад оруулсан нь тодорхойгүй. Энэ өрийг Хубалай бонд гаргаж байж дарсан. МАН өрийг өрөөр дарахгүй гэдэг амлалтаасаа буцсан. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улс орон, ард түмэнд хэрэгтэй яг ямар ажил хийгээд байгаагаа Засгийн газар хэлж чадахгүй байна. Аль салбарын санхүү эдийн засаг сайжирч, ард түмний амьдрал яаж дээшлээд байгаа юм. Бодитой үр дүнгүй байна шүү дээ.

ОУВС Оюу Толгойгоос гарч байгаа зэс, хүдрийн мөнгийг дотоодын банкаар дамжуулахгүй гэдэг шийдвэр гаргаснаас өөр ямар дорвитой шийдвэр хийв. Энэ бүхэнтэй бид эвлэрч чадахгүй ээ. ЧИнгис бондын 1.5 тэрбумын зээлийг хэдэн жил ярилаа. Гэтэл өнөөдөр өрийн босго 100 давчихсан явж байгаа. Өрийн босго 58 давахад л чуулганы танхимыг нураачих гэж байсан шүү дээ. Нэг ч том төсөл хөдөлгөж чадаагүй л байна. Эдийн засаг сайжирч байна гэж ярьж байгаа боловч бодитой үр дүнгийн талаар тоймтой мэдээллийг эрх баригчид одоо хүртэл өгөхгүй байгаа. Манай улсын гадаад өр 2.5 тэрбум доллараар нэмэгдсэн" гэлээ. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.