БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга ажилдаа эргэн орохоор болжээ

БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга ажилдаа эргэн орохоор болжээ

Энэ оны 1-р сарын 5-нд Төрийн албаны зөвлөлөөс Сангийн яам болон БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нарын албан тушаалд сонгон шалгаруулалтад зарласан билээ. Гэтэл 1-р сарын 19-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүх БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал дээр зарласан сонгон шалгаруулалтыг хууль зөрчсөн гэж үзэн, сонгон шалгаруулалтыг түтгэлзүүлжээ.

Учир нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайхан нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын ажлаас чөлөөлсөн тогтоолыг эс зөвшөөрөн шүүхэд хандсан байсан. Түүний гомдлыг шүүх хянан үзээд,  Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгон, ажилд нь буцаан томилох шийдвэр гарсан байхад уг сонгон шалгаруулалтыг зарласан нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна.

 

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.