А80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэглэлээ

А80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэглэлээ

Өнөөдөр болсан засгийн газрын ээлжит хуралдаанаар АИ-92, А-80 шатахууны онцгой албан татварыг тэглэхээр боллоо. Ингэснээр өндөр октантай бензиний үнэ нэмэгдээд, АИ-92, А-80 бензиний үнэ  нэмэгдэхгүйь гадуур үүссэн хомсдол үгүй болно гэж үзэж байгаа аж. Харин бусад төрлийн шатахууны хувьд өмнө тогтоосон онцгой албан татварыг хэвээр үлдээсэн байна.

ОУВС-гийн төлөөлөгчид Монгол Улсад ирэх тул тэдгээр төлөөлөгчидтэй энэ  асуудлаар зөвшилцөх аж. Ингээд ОУВС-гийнхан дэмжвэл УИХ-аар хэлэлцүүлэх юм байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  “2017 долдугаар сараас эхлээд олон улсын зах зээл дээр нэг баррель газрын тос 40 гаруй ам.долларын ханштай байснаас одоо 65 ам.доллар болж өссөн. Судалгаа хийгээд үзэх юм бол цаашид ч газрын тосны үнэ 60,70 орчим ам.доллар дээр хэлбэлзэх төлөвтэй байгаа. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж эхлэх үед буюу дөрөвдүгээр сард нэг баррель газрын тосны үнэ 40 ам.доллар байсан юм. Тухайн үеийн ханшид тулгуурлан ОУВС-тай зөьлөлдөн татварыг тогтоож байсан. Одоо дэлхийн зах зээл дээрх ханш маш ихээр савласан учир өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаад АИ-92, А-80 шатахууны онцгой албан татварыг цуцлах шийдвэр гаргаж байна. Харин өндөр октантай шатахуун болон дизель түлшний онцгой албан татварыг хэвээр үлдээх шийдвэр гаргаж байна. Гадуур үүсээд байгаа шатахууны хомсдол бүрэн шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. ОУВС-тай албан ёсны хэлэлцээрийг маргааш хийнэ” гэх тайлбарыг хэвлэлийнхэнд хийлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.